Хүүхдийн мөнгөний ялгаварлалын асуудал Үндсэн хуулийн цэцэд хэлэлцэгдэнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-05 06:30:53

Энэ 2023 оны улсын төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор 1.3 их наяд төгрөг төсөвлөсөн. Харин үлдсэн 9 хувийг нь 3 саяас дээш төгрөгийн орлоготой хэмээн хассан. 

Ингэхдээ хасалттай холбоотойгоор өрх, гэр бүл, хүүхдийн бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан нь нийгмийг бухимдуулж, талцуулаад буй. Бүртгэлийн завхралын улмаас олон мянган гэр бүл хүүхдийн мөнгө авч чадахгүй нь гэх ойлголтод хүрээд байгаа энэ цаг үед нэр бүхий сэтгүүлч Татварын нэмэгдэл, Хүүхдийн мөнгөний ялгаварлал, Хувь хүний дансны мэдээллийг шууд хардаг болсон зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ҮХЦ-д гомдол гаргасан. Дээрх гаргасан гомдол мэдээлэл тус бүр дээр маргаан үүсгэхээр болж, хянан хэлэлцэх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгөх гэж буйгаа эх сурвалж мэдэгдээд байна. 


Эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлж, нийгмийг талцуулаад буй хүүхдийн мөнгөний асуудлыг ҮХЦ нэг тийш нь шийдвэрлэх юм байна.


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд