Солонгос дахь Монгол сургуульд 300 гаруй хүүхэд сурч байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-15 00:59:01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь албан ёсны айлчлал Монгол сургуулиас хоердугаар сарын 13-д эхэлсэн юм. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, сурагчдад сурлагын амжилтыг хүсэн эх орондоо оюунлаг иргэд болон очоорой гэсэн юм. 


"Энэ сургуульд ажиллахад сэтгэл өндөр байна. Сургуулийн орчин харьцангүй сайн. Одоогоор 300 гаруй хүүхэд сурч байгаа. Хүүхдүүд багш нартайгаа нээлттэй харьцах бүрэн боломжтой. Монголд байгаа ЕБС-тай харьцуулахад энд бие даан хөгжих боломжууд их. Монгол сургуулийн нэг онцлог нь монгол хэлээ мартахгүй суралцана. Хичээлийн хөтөлбөр Монгол дахь программаар явж байна. Солонгос хэлийг сайн сурахаас гадна энд их, дээд сургуульд орох бүрэн боломжтой. Манай сургуулийн төгсөгчдийн 70-80 хувь нь БНСУ-ын их, дээд сургуульд суралцдаг. Энэ сургуульд багшлахад солонгос хэлний түвшин шаардана. Мөн мэргэжлийн багшлах эрх болон ажлын туршлага чухал. Би 2011 оноос цагийн багшаар ажиллаж байгаад 2017 оноос үндсэн багшаар ажиллаж байна. Миний хувьд есдүгээр ангийг нэг удаа төгсгөсөн бол дараагийн 7-р ангитайгаа ажиллаж байна" гэж багш Д.Нанжидсүх хэллээ. 


Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 24 багш, 342 сурагчтай. Тус улсад  амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ. 


Сэтгүүлч Ч.Болорчулуун 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд