Өнөөдөр Монгол, Солонгос хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ
Улс ТөрМонгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр БНСУ-ын Засгийн газрын ордонд тус улсын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй ганцаарчилсан уулзалт хийх юм. Энэхүү уулзалт өглөөний 10.00-11.30-н хооронд үргэлжлэх юм байна.
БНСУ-ын 48 дахь Ерөнхий сайд Хан Дог Сү нь 1949 онд Чонжү хотод төрёөн, эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 2007-2008 онд БНСУ-ын 38 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ албан тушаалыг хашиж буй хамгийн өндөр настай хүн юм. Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал ирэх Баасан гарагт өндөрлөнө.
Сэтгүүлч Ч.Болорчулуун
Сэтгэгдлүүд