ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОГ ЁЛЬ-Д БАРААЛХАВ

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-16 08:24:07


БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль энэ долоо хоногт албан ёсны ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалт өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-д Хөх ордонд болсон юм. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан Ернхийлөгч У.Хүрэлсүхийн урилга бүхий захидлыг гардуулж өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын Стратегийн туншлэлийн харилцааг бататгаж, хоер улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэв. 


1960 онд Сөүл хотод төрсөн Юн Сог Ёл эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2017-2019 онд Сөүл хотын Прокурорын газрын даргаар, 2019-2021 онд Ерөнхий прокуророор ажилласан бөгөөд 2022 оны тавдугаар сараас БНСУ-ын 20 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 


Энэ сарын 13-д эхэлсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан ёсны айлчлал өнөөдөр Пусан хотод өндөрлөнө.


Сэтгүүлч Ч.Болорчулуун 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд