Сар шинийн бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-17 08:20:53

Энэ жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас болж харин хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас бөхийн барилдааны гурвын даваанаас үргэлжилэх юм байна. 

Монголчуудын хамгийн үзэх дуртай тус барилдааны тасалбар өнөөдөр 11:00 цагаас худалдаанд гарсөн бөгөөд хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60 мянган төгрөгийн үнэтэй аж.

“Нэг тасалбараар хоёр өдөр үзэх тул тасалбараа гэмтээж, үрэгдүүлж болохгүй. Хэрвээ тасалбараа гэмтээсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй” гэж Монголын үндэсний бөхийн холбооноос анхаарууллаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд