Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын КТ группийн IDC мэдээллийн төвд зочлов

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-02-18 06:27:04


БНСУ-д албан ёсны айчлал хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр эх орондоо ирлээ. 


Энэ удаагийн айлчлалын хүрээнд КТ группийн IDC мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах байсан. Айлчлалын хоёр дахь өдөр буюу хоёрдугаар сарын 14-д Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны хүмүүсийн хамт Сөүл дэх IDC мэдээллийн төвд зочилжээ. КТ группийн шинэ технологи болон бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой мэдээллийг хийсэн байна. Энэхүү уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын сайд нар оролцжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн KT группийн IDC мэдээллийн төвд зочилсон мэдээллийг "The Korea times" сонин хоёрдугаар сарын 16-ны дугаартаа мэдээлсэн байна. 

Сэтгүүлч Ч.Болорчулуун (Сөүл хот)


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд