Монгол улсын эрэн хайх, аврах баг 8 хүний амь аварч, 600 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ
НийгэмТуркэд аврах ажиллагаанд оролцсон Монгол болон БНСУ-ын багийнхан эх орондоо ирлээ.
Энэ амралтын өдрүүдэд БНСУ-ын багийн эхний хэсэг Инчонд буусан бол манай аврах багийнхан, хоёр нохойн хамт ажиллагаагаа дуусгаад ирсэн байна.
Турк улсад нийт 10 хоногийн турш аврах ажиллагаанд оролцсон манай багийн аврагчид найман хүнийг эсэн мэнд аварсан бөгөөд эмч, сувилагчдын баг 600 гаруй иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлжээ.
Харин БНСУ-ын аврах багийнхан ч нурангнаас цөөн тооны иргэдийн амийг аварснаас гадна эмнэлэг, хүмүүнлэгийн тусламжийг өгсөөр байна. Тус улсын алдартай дуучин, жүжигчин, тамирчид Турк, Сири улсад туслах хүмүүнлэгийн ажилд оролцсоор байгаа. Энэхүү туслах аянд БНСУ-ын иргэд мөн идэвхтэй оролцсоор байгаа юм. Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 40 мянгад хүрчээ.
Сэтгүүлч Ч.Болорчулуун /Сөүл хот/
Сэтгэгдлүүд