Монгол улсад Сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-06 06:45:25


Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байв. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.

Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Сэтгүүл зүйн анхны алхам болох “Шинэ толь” сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэж, Төрийн байгууллагуудад тараагддаг байсан. Цөөхөн хэдэн ширхгийг нь иргэдэд худалдаалдаг байсан нь түүхтэй. 

Холбоотой мэдээ