"Түмэн тэмээний баяр"-ыг 3000 гаруй хүн үзэж сонирхжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-09 02:24:45


“Түмэн тэмээний баяр-2023” үйл ажиллагааг 2023 оны 3 дугаар сарын 6-7-нд Даланзадгад хотод зохион байгууллаа.


Тус баярт Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчин, нийт 3000 гаруй зочин төлөөлөгч, аялагч, жуулчин оролцсоноос гадаадын 100 гаруй жуулчин, Улаанбаатар хот, бусад аймгаас 500 гаруй, орон нутгаас 2500 иргэн хүрэлцэн ирж оролцлоо.

Атан тэмээний уралдааны тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Өсөхбаярын туг шар эзэлж, аман хүзүүнд Баян-Овоо сумын уяач Г.Пүрэвдоржийн хөх, гуравт Цогт-Овоо сумын уяач Г.Хашхүүгийн улаан, дөрөвт Сэврэй сумын уяач Н.Гансүхийн шар, айргийн тавд Баян-Овоо сумын уяач Ц.Бямбатогтохын хөх ат хурдаллаа.

Тэмээн поло тэмцээний тэргүүн байрыг Манлай сумын Өгөөмөр багийн Н.Доржчулуун ахлагчтай баг, дэд байрыг Манлай сумын Далай багийн З.Болдбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Х.Батжаргал ахлагчтай Ханхонгор сумын Хондот багийн 1-р баг, тусгай байрыг Дорноговь аймгийн баг, Ханхонгор сумын Өгөөмөр багийн баг тамирчид эзэллээ. Шилдэг тоглогчоор Манлай сумын тамирчин С.Бүрэнжаргал, Шилдэг хаалгачаар мөн тус сумын тамирчин Ө.Шийрэвдамба нар тодорлоо.

Холбоотой мэдээ