Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 59 гэрчийг дуудсан байна
Улс ТөрМонгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон дөрвөн багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Үүнд:
-Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл;
-Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл;
-“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөр 2016 он;
-Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл;
Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 59 гэрчийг дуудсан байна.
Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ.
ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ АЖЛЫН АЛБА