Монголын өсвөрийн хоккейчид хүрэл медалийн эзэн боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-03-19 04:15:59

Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах /AAT/ тэмцээн манай улсад анх удаагаа зохион байгуулагдаж, өчигдөр /2023.03.17/ өндөрлөсөн юм.


Тус тэмцээнд Монгол, Иран, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан зэрэг зургаан орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын баг хүрэл медалийн эзэн болж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Тодруулбал, тэмцээний сүүлийн өдөр Монголын шигшээ баг Тайландын шигшээ багийг 4-6 харьцаагаар хожиж хүрэл медалийн эзэн боллоо. Харин Узбекистаны баг 5 хожлоор туруулж, тэмцээний алтан медалийн эзэн болсон бол Туркменистаны баг 4 хожил,1 ялагдлаар тэмцээний 2 дугаар байрт орж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Мишигсурэнгийн
Чинзолбоо, Анхбаярын Билгүүн, Ундармаагийн Цэнгэл, Болдбаатарын Билгүүн, Эрдэнэбатын Ариунбилэг, Баярсайханы Мөнхманлай, Даваанямын Лхагвадорж, Батсайханы Дөлгөөн тэргүүтэй Монголын шигшээ баг удаан хүлээсэн томоохон тэмцээндээ амжилттай оролцлоо. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд