"Эрдэнэс-Тавантолгой" компанийн БЭТ-ийн ажиллах хугацааг сунгана
Улс Төр
Засгийн газраас өнгөрсөн аравдугаар сарын 26-нд "Эрдэнэс-Тавантолгой" компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг тус компанид бүрэн эрхэт төлөөлөгчөөр томилсон. Бүрэн эрхэт төлөөлөгчийн томилгооны хугацаа энэ сарын 26-нд дуусна.
Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийг сунгах эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар түүний хугацааг сунган ажиллуулах саналтай байгаа гэлээ.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
3 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
3 өдөр