Хотын авто замын түгжрэлийг бууруулах зөвлөмжтэй танилц

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-04-12 09:01:33
Үндэсний хорооны 2022 оны хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангах зорилгоор гаргасан зөвлөмжийн онцлох хэсгүүдийг хүргэе. 

Төрийн байгууллагад:

-Хөдөлөмрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийж, ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр долоо хоногийн 1 өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах,

- Ажилтан албан хаагчдыг оршин суух газрын харьяалалын дагуу ойр байрлах салбарт шилжүүлэн ажиллуулах, дүүргүүд харилцан тохиролцож, ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох,

-Төрийн ажилтан, албан хаагч иргэдэд зөвлөгөө, мэдээллийг нээлттаэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Цаг товлож цахимаар уулзъя” арга хэмжээг зохион байгуулж ажиллах, хэвшил болгох,

-Ажилтан албан хаагчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг автомашинаар” буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх, дүүрэг болгон сургуулийн автобусны ашиглалтыг хариуцаж ажиллах,

- Байгууллагын авто машины зогсоол, гадна талбай, орж, гарцыг оновчтой зохион байгуулах, авто машины зогсоолыг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулан ашиглалтыг нэмэгдүүлэх,

-Авто тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалттай өдрөөс бусад өдрүүдэд авто машинтай зорчихоос татгалзаж, нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох,

-Байгууллагынхаа гадна талбайд унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтрийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох,


Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчилгээний төрөл, борлуулалтын сувгаа аль болох цахим хэлбэрт шилжүүлэх, худалдаа үйлчилгээний бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээг авто замын хөдөлгөөний ачаалал багатай цагуудад (10:00-15:00, 21:00-07:00,) зохион байгуулахыг зөвлөж байна.


Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад:

-Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх, ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр зайнаас цахимаар ажиллах боломжоор хангах,

-Ажилтан, албан хаагчдыг оршин суух газрын харьяаллын дагуу ойр байрлах салбарт шилжүүлэн ажиллуулах зарчим баримтлах,

-Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан, албан хаагчдынхаа дунд “Нэг чиглэлээс нэг авто машинаар” буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх, санаачилгыг өрнүүлэн хөгжүүлэх,

- Аж ахуйн нэгж, байгууллага, худалдаа, үйлчилгээний төвүүд, сууж өмчлөгчдийн холбоод авто машины зогсоол, гадна талбай, орц, гарцыг оновчтой зохион байгуулах, авто машины зогсоолыг үйлчлүүлэгчдэд зориулан ашиглалтыг нэмэгдүүлэх,

-Аж ахуйн нэгжүүд үйлчилгээний төрөл, борлуулалтыг сувгаа аль болох цахим хэлбэрт шилжүүлэх, худалдаа үйлчилгээний бараа тататлт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээг авто замын хөдөлгөөний оргил ачаалалтай үе бусад цагуудад /10:00-15-00, 21:00-07:00/ зохион байгуулах,

-Байгууллагууд гадна талбайдаа унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтерийн аюулгүй байдал хангасан зогсоолыг бий болгох,

-Ажилтан, албан хаагчдын хувийн авто машинаар зорчих зорчилтыг багасгаж, ажилчдын автобусаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг олон хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн, хэрэгжүүлж болохуйц зөвлөлмжүүдийг гаргаад байна.

Харин одоо төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд уг зөвлөмжийг хэрэгжүүлэн бодит үр дүнг нь өөрсдийн хувь, хувьсгалын ажил төрөлдөө мэдрэх хэрэгтэй байна.



 

Холбоотой мэдээ