Н.Багабандийн оронд Ж.Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэв
Улс ТөрЗасгийн газар Жамбалдоржийн Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.
Боловсрол
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн. 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.
Эрхэлсэн ажил
2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ.