Сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг унаж, осолджээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-10 08:02:43


Өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа орчимд нисдэг тэрэг унаж, осолджээ.

Тодруулбал, ОБЕГ-ын дадлага, сургуулилтын нисдэг тэрэг бэлтгэл, сургуулилалт хийж, газардах үедээ унасан байна. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн нисдэг тэрэгт нисгэгч ганцаар байсан бөгөөд бэртэж, гэмтээгүй гэлээ.

Ослын шалтгааныг тогтоохоор цагдаа, прокурор, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байна.

Холбоотой мэдээ