Гэм буруутай хүмүүст хариуцлага ногдуулах шүүх хурлыг долоодугаар сарын 3-нд болно
Нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийг дэнсэлсэн шүүгчид өчигдөр шийдвэрээ танилцуулсан. Энэ хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцээд 48 хүнийг гэм буруугүй, 32 хүнийг гэм буруутай гэж үзсэн юм.
Мөн дөрвөн аж ахуйн нэгжийг нь гэм буруутай гэж үзсэн. Улмаар гэм буруутайд тооцогдсон 32 хүн, дөрвөн аж ахуйн нэгжид ял оноох эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу ирэх даваа гариг буюу долоодугаар сарын 3-нд хийхээр боллоо.
Шүүх энэ хугацаанд гэм буруутайд тооцогдсон хүмүүс хохирлоо барагдуулах боломжтой гэдгийг онцолсон юм.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
1 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр