Сэлбэ, дунд гол дагуух авто замуудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гарлаа
НийгэмНийслэл хотод 2023 оны долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжилсэн их хэмжээний бороо орж үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь нас. эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн.
Иймд
- Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төвөөс Нарны замын уулзвар, Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас Хүннүгийн гудамж,
- Хан-Уул дуүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцнаас Нарны гүүрний уулзвар,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзвараас Нарны замын уулзвар хүртэл Сэлбэ, Дунд гол дагуу авто зам, замын байгууламжийг 2023 оны долдугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал арилах хүртэл тодорхойгүй хугацаагаар түр хаах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Авто зам, замын байгууламж хаасантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт, хэв журам зөрчигдсөн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус үүрэг болгосон байна.