Архангай аймгийн Их тамир сумын харьяат Т.Жаргалсайханы хээр үрээ түрүүллээ
НийгэмХүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадам хязаалан насны морины уралдаанаар эхэллээ.
Хязаалан насны морины уралдаанд нутаг нутгийн 319 хязаалан бүртгүүлсэн ч 222 нь гарааны зурхай руу хөдөлж, улсын баяр наадамд тоосоо өргөлөө. Хурдан хязаалангийн уралдаанд Архангай аймгийн Их тамир сумын харьяат Т.Жаргалсайханы хээр үрээ түрүүллээ. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ орлоо.