Суугаа волейболын баг "Ханжоу" Азийн пара наадмын эрхээ авлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-10 21:47:46


Казахстаны Астана хотод долдугаар сарын 3-аас 8-ны өдрүүдэд 49 орноос шалгаран үлдсэн топ-8 багийн хооронд болсон Азийн бүсийн наадамд Монгол Улсын эмэгтэй баг амжилттай оролцсон билээ

Уг тэмцээнд Гавьяат дасгалжуулагч н.Солонгийн удирдлагад оролцсон манай эмэгтэй баг Азийн 40-өөд орныг ардаа орхисон бахдам амжилтыг үзүүлсэн билээ. Тэгвэл Азийн пара наадмын зааврын дагуу тивдээ чансаагаар эхний тав болон зохион байгуулагч орны нэг баг нийлээд нийт зургаан баг өрсөлдөх эрх олгодог аж. Энэхүү болзлын дагуу топ-8 багт шалгаран үлдсэн Монгол улсын эмэгтэй баг 'Ханжоу 2022" Азийн Паралимпын IV наадамд оролцохоор боллоо. Азийн паралимпын наадам буюу дөрвөн жилд нэг удаа болдог уг наадам өнгөрөгч онд БНХАУ-д болох байсан боловч  корона цар тахлын улмаас хойшлогдсон билээ. "Ханжоу" Азийн пара наадам ирэх аравдугаарын 22-29-ний өдрүүдэд болох ба спортын 22 төрөлд шилдгүүдээ тодруулах юм. Монгол улсын суугаа волейболын эмэгтэй баг урьдчилсан шатнуудыг давж, топ-8 баг оролцсон шилдгүүдийн тэмцээнээс эрхээ аван оролцохоор боллоо.


Дашрамд дуулгахад, Казахстанаас волейболын баг "Ханжоу" наадмын эрхийн мэдээтэй энэ үед Монголын пара хөнгөнатлетикийн баг тамирчид чухал тэмцээнд оролцож байна. Францын Парис хотод болж буй пара хөнгөнатлетикийн ДАШТ-д тамирчин Д.Саруул, Э.Өнөрмөө, П.Энхманлай, Т.Мядагмаа нар дасгалжуулагч В.Батболдын удирдлага дор оролцож байгаа юм. Мэдээллийг эргэн мэдээлнэ. 


Сэтгүүлч: Ч.Болорчулуун (БНСУ)

Холбоотой мэдээ