Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2.1 их наядыг нөхөн төлүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-21 01:48:26


Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас энэ оны эхний хагас жилд мөрдөн байцаалтын шатанд 2.1 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.


Өнгөрсөн оны эхний хагас жилд 1,046 хэргийг шалгаж, 153 хэргийг шүүхэд шилжүүлж байсан бол энэ онд 1,347 хэргийг шалгаж, 197 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр

  • 2022 оны эхний хагас жилд 82 хэрэг
  • 2023 оны эхний хагас жилд 101 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Энэ нь шүүхэд шилжүүлсэн хэргийн шийдвэрлэлт 23.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Харин авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 2.1 их наяд төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Ингэснээр нөхөн төлүүлэлт 71.8 хувь өссөн гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ