Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-23 01:46:15

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулжээ. 


Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.

Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар бэлтгэл ажлыг хангаж буй гэлээ.

Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүлээд байна. 



Холбоотой мэдээ