МОНГОЛЫН БАГ ИНДОНЕЗИЙГ ХОЖСОН БОЛ ХАГАС ШИГШЭЭД ТОГЛОХ ЭРХ АВАХ БАЙВ
НийгэмТалбайн теннисний эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах гэгддэг "Billie Jean King Cup" тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээн Малайзын нийслэл Куала Лумпур хотод өнгөрөгч долоодугаар сарын 22-30-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд нийт 12 улс оролцсоноос эгч дүүс Ч.Мартаа, Ч.Маралгоо болон С.Нинжин, Э.Сономянзум нарын охидын бүрэлдэхүүнтэй Монголын баг Шинэ Зеланд, Шри-Ланк, Малайз, Туркменистаныг дараалан хожсон. Хэсэгтээ дөрвөн хожилтой манай охид сүүлийн тоглолтод Индонезид хожигдсоноор хагас шигшээд шалгарч чадаагүй юм. Хэрвээ манай охид Индонезийг хожсон бол хагас шигшээд үлдэн дэлхийн ТОП багуудтай өрсөлдөх эрхийн төлөө шийдвэрлэх тоглолтыг хийх байсан. Энэ эрхийг хагас шигшээд хожил байгуулсан Номхон далайн арлын орон, Тайваны багууд авсан байна.
Манай охид хагас шигшээд шалгарч чадаагуй ч Сингапурыг 2:0-оор хожсоноор тавдугаар байр эзэлсэн юм.
Монголын талбайн теннисний түүхэнд томоохон амжилт үзүүлж, эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцсон манай охидын багийг БНХАУ-д болох Азийн наадам хүлээж байна.