Гал түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм
Өнөөдөр /2023.08.14/ Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд байшин шатаж байна дуудлага 09:13 цагт ирсэн. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 80х10 хэмжээтэй байшин шатаж, гал түймэр тархан дэлгэрсэн нөхцөл байдалтай байсан.
Нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллан, тархалтыг 10:40 цагт зогсоож, 10:56 цагт гал түймрийг бүрэн унтрааж ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
1 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр