"Ulaanbaatar 2023" Зүүн Азийн залуучуудын наадам эрэгтэй бокс, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнээр эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-17 02:14:37


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-ны хооронд Олон Улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн олимпын хорооны удирдлага дор 11 спорт 12 төрлөөр зохион байгуулагдаж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын нээлт Пүрэв гаригийн 20.23 цагт болно.

"Зүүн Азийн есөн үндэсний олимпын хороо байдгаас долоо нь наадамд оролцоно. Тодруулбал, 808 тамирчин, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн оролцохоор байна. Наадмын бэлтгэл ажлыг хангасан ба боксын тэмцээнээр эхэлнэ. Мөн сайн дурын 1000 гаруй хүн ажиллаж байгаа. Нээлтэд 400 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Нээлтийн ёслол наймдугаар сарын 17-нд 20:23 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно" гэж "Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр хэллээ.


"Улаанбаатар 2023" Зүүн Азийн Залуучуудын Наадмын үеэр Зохион Байгуулах Хороо, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтарч олон улсын практикийн дагуу Young Reporter залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхуу урилгаар Тайваний ҮОХ-ны төлөөлөгч Ма Жень-Цо, Ван И-Тун, мөн Улаанбаатараас шалгарсан "Шинэ Эрин" сургуулийн сурагч Б.Энэрэл, нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар энэ хөтөлбөрийн азтай оролцогч боллоо. Формоза арлаас Монголд хөл тавьсан Мелани охин нь 16 настай, хөнгөн атлетикийн уртын харайлтаар хичээллэдэг бол 18 настай Ма Вень-Жо хөвгүүн сагсан бөмбөг тоглодог, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагчид ажээ. Тэд анх удаа манай оронд зочилж буй бөгөөд өмнө нь харайгч нь Австрали, сагсчин нь Японд аялж байсан гэнэ. Тайваний өмнөд боомт хот Каошюнаас ирсэн өсвөр сурвалжлагч маань хөдөө нутагт аялж, нүүдэлчний амьдралтай танилцан, морь унаж, тэмээ харах сонирхолтойгоо хэлж байв. Энэ удаагийн наадамд Тайваны залуу сурвалжлагч ирсэн онцлох мэдээллийн нэг байв.

Мөн монголчуудын эчнээ танил БНСУ, БНХАУ, Япон орны алдартай тамирчид, олимпийн зүтгэлтнүүд ирсэн юм. Сонин хачин ихтэй "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадам эхэллээ.

 

Холбоотой мэдээ