Монголын эрэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн төрөлд аваргын төлөө тоглоно

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-18 02:31:20

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Хятадын шигшээ багийг 21-17 харьцаатай хожсон.

Ийнхүү манай эрэгтэй баг нэг ч хожигдоогүй амжилттай Зүүн Азийн залуучуудын наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Өрсөлдөгч нь өчигдөр манай залуучуудын ялсан Хятадын шигшээ баг.

Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр 16:00 цагаас, алтан медалийн төлөөх тоглолт 17:00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3х3 Park Garden-д эхэлнэ.

Холбоотой мэдээ