Фото: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг нээлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-18 04:51:20

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой.


Зүүн Азийн олимпын хороо нь есөн үндэсний олимпын хороог өөртөө нэгтгэдэг. "Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй. Нээлтийн арга хэмжээ улс орнуудын үндэсний хорооны тамирчдын жагсаалаар үргэлжилж, Зүүн Азийн олимпын хорооны туг мандуулах ёслол болж, мөн наадмын сүлд дууг дууллаа. Үүний дараагаар тамирчид, шүүгчдийн төлөөлөл тангараг өргөсөн юм.

Наадамд хамгийн олон буюу БНХАУ-аас 400 гаруй тамирчин оролцож байгаа бол Монголын 255 тамирчин оролцож байна. Манай тамирчид тус наадмын спортын бүх төрөлд өрсөлдөж буй.

"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын тасалбарыг www.ticket.mn веб сайтаас захиалах, мөн борлуулалтын цэгүүдээс худалдан авах боломжтой. Наадмын хаалт наймдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайд болно.













Холбоотой мэдээ