"Ulaanbaatar 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн төрөлд медаль хүртсэн тамирчдыг танилцуулж байна
Нийгэм"Ulaanbaatar 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын таеквондогийн төрлөөс Монголын тамирчид дөрвөн хүрэл медаль хүртэв. Наадмын хүрээнд болж буй таеквондогийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт БНХАУ, Тайвань, БНСУ, Япон, Хонгконгийн тамирчид илүүрхэн алт, мөнгөн медалын эзэд боллоо. “Степпе Арена”-д 2 өдөр үргэлжилсэн тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ням гаригт болсон тэмцээнээс -73 кг-д Ширмэнбаатарын Ирмүүн, +73 кг-ын Энхтөрийн Цогжавхлант, эмэгтэй -49 кг-д Ганзоригийн Энхчимэг болон +63 кг Пүрэвжавын Удвал нар Зүүн Азийн залуучууудын наадмын медальтан боллоо.
Эхний өдрийн медаль хүртсэн тамирчид:
Эмэгтэйчүүд
-44 кг
1. Чин-Юн Хуан (Хятадын Тайвань)
2. Жихан Жэн (БНХАУ)
3. Таелин Ө (БНСУ)
3. Сум Йи Ма (Хятадын Хонконг)
-55 кг
1. Зонгюан Дай (БНХАУ)
2. Мэй Цз Чоу (Хятадын Тайвань)
3. Отоа Ишида (Япон)
3. Чеук Танг Чан (Хятадын Хонконг)
+63 кг
1. Вэй-Чиа Ван (Хятадын Тайвань)
2. Ерим Лим (Солонгос)
3. Жиахуй Нар (БНХАУ)
3. Пүрэвжавын Удвал (Монгол)
Эрэгтэйчүүд
-48 кг
1. Шуохан Ван (БНХАУ)
2. Рику Такамару (Япон)
3. Сеоюн Жанг (БНСУ)
3. ЦЗ ХИН КАМ (Хятадын Хонконг)
-63 кг
1. Сиан Хан Кэ (Хятадын Тайвань)
2. Юрэн Жиао (БНХАУ)
3. Такато Катон (Япон)
3. Чун Хей Там (Хятадын Хонконг)
2 дахь өдөр медальт байранд шалгарсан тамирчид
Эрэгтэй:
-55 кг
1. Чиэн Ли (Хятадын Тайвань)
2. Кэонхо Ким (БНСУ)
3. Nuoyan Wan (БНХАУ), Чеук Ван Невилл Чан (Хятадын Хонконг)
-73 кг
1. Лейде Чен (БНХАУ)
2. ОСКАР Ю (Хятадын Хонконг)
3. Ширмэнбаатарын Ингүүн (Монгол), МинЧол Чин (БНСУ)
+73 кг
1. Хван Ли (БНСУ)
2. Фуюан Цуи (БНХАУ)
3. Энхтөрийн Цогжавхлант (Монгол), ПоВү Чанг (Хятадын Тайвань)
Эмэгтэй:
-49 кг
1. Шяолу Фу (БНХАУ)
2. Минсео Ким (БНСУ)
3. Ка Йе Чоу (Хятадын Хонконг), Рука Окамото (Япон)
-63 кг
1. Зинуо Шэн (БНХАУ)
2. Хеонг Жи Вон (БНСУ)
3. Е Лин Сие (Хятадын Тайвань)
3. Ганзоригийн Энхчимэг (Монгол)
Спортын 11 төрөлд болж буй Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт болж байна. Наадмын үлдсэн төрлүүд өнөөдөр, маргааш болж хаалтаа хийх юм.
Одоогоор БНХАУ 21 алт, 15 мөнгө, 14 хүрэл, нийт 50 медальтайгаар итгэл төгс тэргүүлж байгаа бол Тайвань найм, БНСУ долоо, Монгол гурав, Хонгконг, Макао тус бүр нэг алтан медальтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Ч.Болорчулуун