LIVE: Түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна

Live
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-28 04:42:57


Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.


Тэрээр хотын түгжрэлийг бууруулах тухайд таван гол бодлогын асуудалд төвлөрөн ажиллаж байна. Судалгаагаар нийслэлд өдөрт 2,8 сая зорчих хөдөлгөөн хийгддэг. Парк тээврийн шинэчлэл хийж үйлчилгээний стандартыг өөрчилснөөр автобусанд суух иргэдийн хувийг 50-д хүргэх бодлого барин ажиллаж байна.

Энэ зун нийслэлд барьсан замуудын хөрөнгийн эх үүсвэр болох 187 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулан шийдвэрлэснээр зам гүүрийн ажил тасралтгүй үргэлжилж байна.

Ер нь түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.