Пап Францисийн явах маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хязгаарлана
НийгэмГэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис 2023 оны есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна.
Айлчлалын үеэр холбогдох хуульд заасны дагуу Пап Францисийн явах чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэнэ.
Айлчлалтай холбоотой болон бусад байдлаас шалтгаалан замын түгжрэл үүсэж, хөдөлгөөн зогсож болзошгүй тул Цагдаагийн байгууллагын албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсч байна.
ЭХ СУРВАЛЖ: ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР