Ч.Батзориг:Иргэдэд нийтийн тээврээр зорчихыг уриалмаар байна
НийгэмНаадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлж, автобус явуулах шийдвэр гаргасан. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл хийлээ.
Тэрээр
"Нийслэлд буй тээврийн хэрэгслийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс
нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж байна. Мөн нийтийн тээвэр зорчих
урсгалын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Улмаар Наадамчдын өрөн
чөлөө орчмын 7.2 км дээр нийтийн тээвэр зорчих хашилт тавьсан. 950 сая
төгрөгийн өртөгтэй. Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
этгээд хэд хэдэн байршлын хашлага, хаалт мөргөж гэмтээсэн. Хэрэг бүртгэл,
мөрдөн байцаалтын ажил явагдаж байна.
Буянт-Ухаагаас Үйлдвэр 19
хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн
тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе
шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж
байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар
арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж,
арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэв.