Ч.Батзориг: Нийтийн тээврээр зорчигчдод зориулж автобусны тоог нэмж, Яармагийн нэгдүгээр эгнээг чөлөөлсөн
НийгэмЯармагийн автозамын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн автобусанд зориулж чөлөөлөх асуудлаар Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг олон нийтэд мэдээлэл өглөө.
Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн. Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ” гэлээ.
Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд зөвхөн хувийн автомашинд зориулсан бодлого, шийдвэр, дэд бүтцээс илүүтэй нийтийн тээвэр рүү чиглэсэн дэд бүтэц, бодлого шийдвэр чухал. Тиймээс иргэд та бүхэн аль болох хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг байхыг чухалчлахыг албаныхан уриалж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо