ИТГЭЛТ САНХҮҮГИЙН ГРУППИЙН ИТГЭЛ ТӨРҮҮЛСЭН 10 БАРИМТ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-25 07:51:36


Өнөөгийн Итгэлт санхүүгийн групп нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр 1999 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр “Эд Энд К” нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг санхүүгийн салбараас байгаль орчны салбар луу тэлж “Итгэл Эстимэйт” ХХК, “Итгэлт Такс ТМЗ” ХХК, “Итгэлт Төгөл” ХХК, “Итгэлт-Найдвар Од Аудит” ХХК гэсэн 4 салбар компани байгуулан ажиллаж байна.

Үйл ажиллагаагаа ийн тэлснээр Итгэлт санхүүгийн групп болон өргөжиж, үүсгэн байгуулагчийнхаа үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэн, хэрэглэгчдийнхээ ИТГЭЛ-тэй түнш нь байсаар байна.Итгэлт санхүүгийн группийн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой байж, өргөжин тэлснээр нийгэм, эдийн засаг, байгаль орчны салбарт хэрхэн ИТГЭЛ төрүүлэн ажиллаж буй баримтыг доор сийрүүллээ.



Хөрөнгийн үнэлгээний салбартаа анхдагч “Итгэлт-Эстимэйт” ХХК

 

1.   Үнэлгээний ууган компаниудын нэг болох “Эд энд К” нь эдүгээ “Итгэлт-Эстимэйт” ХХК нэртэйгээр группийнхээ компаниудын нэг болж, Монголын томоохон компаниудын хөрөнгийн үнэлгээ, бизнесийн үнэлгээг хийж гүйцэтгэдэг, үнэлгээний салбарт тэргүүлж байна. Монголд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль батлагдсан 2010 оноос ч өмнө 10-аад жил үйл ажиллагаа явуулсан байсан нь энэ салбарын хөгжилд онцгой үүрэгтэй, чухал байр суурьтай оролцсоны нотолгоо юм.

 

Хөрөнгийн үнэлгээний Шилдэг

 “Итгэлт-Эстимэйт” ХХК

 

2.   “Итгэлт-Эстимэйт” компани нь одоогийн байдлаар үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, бизнес, даатгалын хохирол, төслийн хэрэгжилт болон гүйцэтгэл, хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлж, нийт 500 мянга гаруй үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэжээ. Тиймээс 2014 онд Монголын анхны үнэлгээний шилдэг компани болжээ. Түүнээс гадна Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс зохион байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө болон биет бус хөрөнгийн үнэлгээний аргачлал” шалгаруулалтад нэгдүгээр байрт орж, үнэлгээний хамгийн шилдэг аргачлал боловсруулсан компани болж байв.

 

Хөрөнгийн үнэлгээний салбарын мэдээллийн санг бүрдүүлэгч

“Итгэлт-Эстимэйт” ХХК

3.   Компани хөрөнгийн үнэлгээний чиглэлд судалгаа, шинжилгээний тодорхой бааз суурь бүрдүүлж, арга зүйн зарим хэрэгслийг практикт нэвтрүүлсэн түүхтэй.Тухайлбал, 2004 онд КТМС -ийн багш нараар үнэлгээний программ бүтээлгэж, үүнийгээ 2010 оныг хүртэл дотоод сүлжээндээ ашиглаж байв. Цаашлаад уг программаа мэргэшсэн үнэлгээчин Ч.Манлайбаатарын хүч хөдөлмөрөөр онлайн сүлжээнд ажилладаг болгон хөгжүүлжээ. Ингэснээр 2011 оноос хойш бүх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ, сэлбэгийн үнийн мэдээлэл уг программд хуримтлагдаж, цар хүрээгээрээ банкууд болон иргэний бүртгэлийн дараа орох том мэдээллийн сан бүрджээ. Өнөөдөр сэлбэг хэрэгслийн худалдаачид зах зээлд үнэ тогтоохдоо энэ мэдээллийн сангийн өгөгдөлд үндэслэж байна.

 

Бизнесийн үнэлгээний АНХДАГЧ

“Итгэлт-Эстимэйт” ХХК

4.    Манай улсад өмч хувьчлал, компаниуд олон нийтийн болох үйл явц одоо ч үргэлжилсээр байгаа бөгөөд хөрөнгийн захын хөгжил улам тэлж байна. 2004 онд өмч хувьчлалын түүхэнд нэгэн чухал үйл явдал болсон нь Хаан Банкийг олон улсын тендер зарлан хувьчилсан явдал байв. Энэ нь Монголд бизнесийн үнэлгээ хөгжиж эхэлсэн үетэй давхацсан бөгөөд тэр үед Хаан банкны бизнесийн үнэлгээг хийж хувьчлалын үнийг тогтоох чухал ажлыг “Итгэлт-Эстимэйт” компани гүйцэтгэж байжээ.

“Итгэлт-Эстимэйт” ХХК нь нь Монос хүнс ХК, “Түмэн шувуут” ХК хөрөнгийн зах зээлд IPO гаргахад эдгээр компанийн бизнесийн үнэлгээг хийж тухайн үнэлгээнд тулгуурлан олон нийтэд хувьцаагаа санал болгосон юм.

 

Бизнесийн үнэлгээний ИТГЭЛТ түнш

“Итгэлт-Эстимэйт” ХХК

 

5.    Энэ үйл явдал нь  хэрэглэгчийн хувиар зах зээлд оролцдог байсан Монголын ард түмэн үндэсний үйлдвэрлэгч компаниудынхаа ирээдүйд итгэж хөрөнгө оруулдаг түүхэн үеийн эхлэлийг тавьжээ. Эдийн засагчид хөрөнгийн зах зээлээр дамжуулж баялаг хуваарилах нь тэгш бус байдлыг бууруулах арга замуудын нэг гэж үздэг. Тиймээс ч энэ жагсаалт махны чиглэлийн “Монбийф” ХК, “Улаанбаатар гурил” ХХК гэх мэт үндэсний томоохон компаниудын нэрсээр үргэлжилнэ. 

 

Байгаль орчноо хайрлахыг уриалсан ИТГЭЛТ зөвлөгч

                                                                                              “Итгэлт Төгөл” ХХК

 

6.    2016 онд байгаль орчны үнэлгээний “Итгэлт төгөл” компани байгуулагдаж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж эхэлжээ.  Ямар нэгэн төсөл, хөтөлбөр эхлэхэд газрын хэвлий болон байгалийн нөөцийг ашиглаж л байгаа бол байгаль орчны үнэлгээг заавал хийлгэдэг. Ийм үнэлгээний зорилго нь төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, түүнийг бууруулах арга хэмжээг төлөвлөн тайлан боловсруулж холбогдох байгууллагаар батлуулдаг.

Байгаль орчны үнэлгээний тайлан нь дор хаяж таван салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, маш их хөдөлмөр зарцуулж байж бүтдэг, тун ярвигтай багийн тоглолт юм. Тухайлбал, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, нийгэм, эрүүл мэнд гэх мэт олон салбарын мэргэжилтэн судлаачдын дүгнэлт гарч байж тайлан бий болдог.

 

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ИТГЭЛТ түнш

                                                                                  “Итгэлт Төгөл” ХХК

 

7.    “Итгэлт төгөл” ХХК нь олон арван төсөл, хөтөлбөр дээр байгаль орчны төрөл бүрийн үнэлгээ хийсний дотор кэйс болохуйц хэд хэдэн тайлан байдаг. Тухайлбал, 2020 онд хийсэн “Хоёрдогч түүхий эд буюу автомашины аккумлятор дахин боловсруулах үйлдвэр”-ийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ нь энэ чиглэлд хийгдсэн маш ховор баримт бичиг болж байв. Энэ нь автомашины аккумляторыг орчин үеийн технологиор дахин боловсруулж, зах зээлийн эргэлтэд оруулах зорилготой дахин боловсруулах үйлдвэрийн салбарт жишиг болсон төсөл байв.

Үндсэн түүхий эд нь аюултай хог хаягдлын жагсаалтад багтдаг, хоногт 700 кг, жилд 253 мянга орчим кг хар тугалга үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн агаарын чанарт, хөрсөнд, газрын доорх усанд, ургамлын нөмрөгт, амьтны аймагт үзүүлэх нөлөөг үнэлж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ боловсруулахад ердийнхөөс илүү буюу 1.5 жил зарцуулжээ.

 

Үнэлгээний тайлангаа ЮНЕСКО-гоор баталгаажуулсан

“Итгэлт Төгөл” ХХК

 

8.    Улз голыг байнгын урсацтай болгох “Тээгийн шороон боомтын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-ний тайланг хийсэн нь “Итгэлт төгөл” ХХК-ийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, компанийн нэр хүндийг илтгэсэн чухал ажил байв. Учир нь энд Монгол Улсын нутаг дэвсгэрээс ОХУ-ны нутаг дэвсгэр рүү урсдаг хилийн усны асуудал хөндөгдөж, үнэлгээний тайлан нь ЮНЕСКО-гийн холбогдох байгууллагаар баталгааждаг байна.

 

Эх орныхоо байгаль орчинд хохирол учруулахгүйн төлөөх ИТГЭЛТ хамтын ажиллагаа

 

9.    Үүнээс гадна “Петрочайна дачин тамсаг” – “Шинь Шинь” ХХК-ийн  “Хог хаягдлын менежмент”-ийн төлөвлөгөөг боловсруулсан, Алтайн хүдэр ХХК-ийн “Таяннуур Бургастайн боомтын 168 орчим км цемент бетон хучилттай зам” төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд хохирол учруулсан эсэхэд дүгнэлт хийсэн гэх мэтээр тус компанийн чанартай гүйцэтгэсэн төслүүдийн урт жагсаалт гаргаж болохоор байна.

 

 

Монгол хүний үнэ цэний төлөөх ИТГЭЛ-ээр жигүүрлэсэн ажил

 

 

10. Итгэлтийнхэн  монгол хүний үнэ цэнийг буюу амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны үндэстэй аргачлалаар үнэлэх том санаачилгыг манлайлж байна. Энэ нь “Итгэлт Санхүүгийн Групп”-ийн үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэбаяр агсны эхлүүлж, охиндоо өвлүүлж үлдээсэн хамгийн чухал үйл хэрэг юм.

“Итгэлт Санхүүгийн Групп” 2014 оноос энэ чиглэлд олон төрлийн ажил эхлүүлж, БНСУ-ын хохирол үнэлгээчидтэй хамтын ажиллагаа эхлүүлж, хүний амь нас, эрүүл мэндийг үнэлэх хэд хэдэн удаагийн сургалт авч, туршлага солилцжээ.

Монгол Улсын хэмжээнд 2015 оноос хүний амьнас, сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирлыг үнэлдэг болсон гэж үздэг. Түүнээс хойш өнөөг хүртэл 41 иргэнд учирсан амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндийн гэм хорыг үнэлсэн практик байдаг. Харин “Итгэлт-Эстимэйт” ХХК 2017 оноос энэ төрлийн үнэлгээг хийж эхэлсэн. Ихэнхдээ шүүхийн маргаан шийдвэрлэх зорилгоор хүмүүс хийлгэж байсан бөгөөд олонх шүүгч ийм үнэлгээг ашиглах боломжгүй гэж үздэг. Зарим нь үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргахад тодорхой хуулийн заалт байхгүй байгаа нь хүндрэлтэй гэж ярьдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн дээр дурдсан 41 иргэнээс зөвхөн нэг хүн шүүх дээр ялалт байгуулж, хохирлоо бүрэн барагдуулсан тохиолдол байгаа нь 2022 онд Э.Ганчимэг захирал багийнхныхаа хамт гүйцэтгэсэн хохирлын үнэлгээ юм. Энэ нь гурилын үйлдвэрийн ажилтны нурууны ясны гэмтэлтэй холбоотой хохирлыг үнэлж, дээд шүүхээс 83 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргуулсан анхны бөгөөд цорын ганц кэйс болж буй юм.  

 

 

Холбоотой мэдээ