Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-28 03:28:45


“Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн сүүлийн өдөр холимог багийн төрөлд хүрэл медалийн төлөө манай жүдочид БНСУ-ын багтай өрсөлдлөө.


О.Цэцэнцэнгэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар нар өрсөлдөгчөө ээлж дараалан ялснаар 3:0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Харин БНСУ-ын Хан Хэ Жү манай Б.Ням-Эрдэнийг иппоноор ялсан юм.

Шийдвэрлэх барилдааныг Г.Алтанбагана БНСУ-ын И Сүн Хотой хийж, цэвэр ялснаар эцсийн дүнд 4:1-ээр Монголын баг хүрэл медалийн эзэн боллоо.

Багийн төрөлд япончууд ганц ч жүдоч нь ялагдаагүй амжилтаар энэ удаагийн Азийн Наадмын багийн төрөлд итгэл төгс түрүүллээ. Мөнгөн медалийг Узбекистан, хүрлийг БНХАУ баг Казахстаны шигшээг 4:2 харьцаагаар илүүрхэж, шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

Холбоотой мэдээ