Зүрхээ таньж, зүрхээ хайрлая

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-29 02:34:03


"Дэлхийн зүрхний өдөр" бол хүн бүрт зүрх, судасны эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг сануулах, анхааруулга өгөх зорилготой өдөр юм. 


Жил бүрийн есдүгээр сарын 29-ний өдөр дэлхийн бүх иргэд өдөр тутамдаа хийдэг зүйлсээсээ түр амсхийж өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ зүрх, судасны эрүүл мэндэд анхаарч санаа тавих, зүрхээ эрүүл байлгахын төлөө ямар алхам хийх хэрэгтэйг сануулж, илүү ухаалаг сонголтууд хийж хайртай хүмүүстэйгээ урт удаан, илүү аз жаргалтай амьдрахыг уриалдаг өдөр.

Дэлхийн зүрхний өдрийг дэлхий дахинаа 23 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол манай улсад “Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв”, Люкембургийн Их Гүрт Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын гуравдугаар төв эмнэлэгт төвлөрөн хэрэгжиж буй төслүүд болон “Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг” хамтран тав дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил дэлхий дахинаа “Зүрхээ таньж, зүрхээ хайрлая” уриан дор нэгдэж байна. 

Холбоотой мэдээ