ХАНЖОУ 2022: Б.Отгонболд байт харвааны төрөлд анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-07 04:35:02


"Ханжоу 2022" Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд аваргын төлөөх өрсөлдөөнд эзэн орны харваач Жи Шиан Шоу-г 6:2-оор хожлоо.


Ингэснээр Б.Отгонболд Азийн наадмаас байт харвааны төрөлд алтан медаль хүртсэн Монгол улсын анхны харваач болж түүхэн хуудаснаа тэмдэглэгдлээ.


Б.Отгонболд энэ удаагийн наадмаас "Парис 2024" Олимпын эрхээ хэдийн баталгаажуулаад байсан юмТүүний мэргэн харваа Парисын тэнгэрт төрийн дуулал эгшиглүүлэхийг хүсэн ерөөе!


 

Гэрэл зургийг: Д.Амаржаргал

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Холбоотой мэдээ