ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Согтуугаар жолоо барьвал торгохгүй хорино
Нийгэм ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь Зөрчлийн хуулиар шийтгэж байгаа. Уг үйлдэлийг Эрүүгийн гэмт хэрэгт тооцно. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд, хөнгөн хохирол учруулвал гэмт хэрэгт тооцно. Манай улсад 30-33 мянган согтуугаар тээврийн хэрэгсэл бариад Зөрчлийн тухай хуулиар торгуулсан гэх статистик байна. Дунджаар нэг жилд 26 мянган орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ тоо хамгийн багадаа 2 дахин нэмэгдэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод торгуулж байгаа зөрчил бүгд гэмт хэрэг болох учраас дээрх 33 мянга 26 мянга дээр нэмэгдээд манай улсын тухайд жилдээ 60 мянган гэмт хэрэг бүртгэгдэх юм.