Монголын бүжигчид Дэлхийн 3 цомтой эх орондоо ирлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-10 04:00:12

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо.

Тэмцээний "Youth Team Hip Hop" төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Мөн Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг "Primary Team Hip Hop" болон "Primary Doubles Hip Hop" төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ. 

Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ. 


Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Холбоотой мэдээ