Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хойшиллоо
НийгэмНийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан боловч яллагдагч Т.Бадамжунай “...эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР