Жагсагчид: Х.Нямбаатар ард түмнийг мөлжих шийдэл гаргаж байна

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-01 14:43:44
Чингэлтэй дүүргийн АН өнөөдөр /11.01/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцрохыг шаардан жагслаа. 

Тэд “ Нийслэл хотын нийтийн тээвэрт шинэчлэл хийсэн нэрээр хуучин ногоон автобус оруулж ирснээс болж, 318 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан байж болзошгүй асуудал яригдах болсон. Энэ мэтчилэн МАН долоон жил төр барихдаа ард түмнээ мөнгө угаах хэрэгсэл болгосон. Нэг иргэнд 33 сая төгрөгийн өр ногддог болсон. Адаг сүүлд нь амьдарч байгаа бүсээр нь ялгаварлан хоёр хувааж, нэг иргэн 27500 төгрөгийн татвар төлж байж, хотын төв рүү зорчих эрхтэй болох асуудал яригдаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлаа аваад хэдхэн хонож байж, ард түмнийг мөлжих шийдэл гаргаж байгаа Х.Нямбаатарыг мөн огцрохыг шаардаж байна гэлээ.

Холбоотой мэдээ