Н.Тавинбэх: Шахмал түлш ямар нэгэн асуудалгүй, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна
НийгэмНийслэлчүүд жилд дунджаар 600 гаруй мянган тонн шахмал түлш хэрэглэдэг тооцоо бий. 2023-2024 оны өвлийн их ачааллыг давахын тулд одоогийн байдлаар 118 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна. Ийм хэмжээний нөөц бүрдүүлсэн байхад шахмал түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавихбэх мэдэгдэв. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд ийм хэмжээний нөөцтэй байхад өвлийг эрсдэлгүй давсан гэв. Мөн сайжруулсан шахмал түлшний чанар стандартын хувьд Монгол Улсын стандартад бүрэн нийцсэн гэдгийг тодотгосон юм.Тийм бүтээгдэхүүн гарвал шууд үйлдвэрлэлийг зогсоож, залруулдаг учраас түлшинд ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг итгэлтэй хэлье гэж ам гарав. Тэрбээр сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан гэж онцоллоо.