“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК 6,800 тонн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал арилжжээ
Эдийн Засаг2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 100,613,380 төгрөгийн үнийн дүн бүхий 249,649 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Тавилга ХК (TVL +14.92%), Айтүүлс ХК (ITLS +11.00%), Монложистикс Холдинг ХК (MLG +3.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.27%), Хөх ган ХК (HGN -2.25%), Мандал Даатгал ХК (MNDL -1.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,894 ширхэг нэгж эрх 2,001,578 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг бонд 500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,832,509,440 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 261,625 ам.доллар буюу 900,850,746 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 16 багц 52,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 3,640,000 ам.доллар буюу 12,533,575,600 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 527,000 ам.доллар буюу 1,814,613,830 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 24,184,664,574 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.43% хувиар өсч, 37,106.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,213,946,396,321 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ