Чингис хаан музей иргэдэд үйлчилж эхэллээ
НийгэмМонгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн VIII давхарт Монголын анхны панарома дэлгэц бүхий музейн виртуал өрөө үзэгчдээ хүлээн авч эхэлжээ.
Уг өрөөг Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмжийг төрүүлэх аж.
Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик анимэйшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаажээ.
Чингис хаан үндэсний музейг зорьсноор
Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик 3D анимэшн дүрслэлээр бодит мэт бүтээж, Тэмүжинийг мэндэлснээс Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийн түүхийг 15 минутад багтаасан контент бүхий Монголын анхны музейн виртуал өрөө
Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн
Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” үзэсгэлэн
Музейн боловсролын хөтөлбөрт хамрагдан, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулсны дараа буган чулуун хөшөөний бяцхан баримлыг хүссэн загвараараа будан, өөрийн бүтээл болгон авч үлдэх боломжтой болсон байна.
Тус музей аравдугаар сарын 12-ноос өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан юм.