“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргийг өнөөдөр шүүнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-11-21 02:04:11

Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.21/ болно.

Тодруулбал, яллагдагч Э, Д, М, Г, С, Б, Г, Б, М, М, Э, С, Э, О, Б, П, Э, Н, Ш, У  20 хүн, "Төмөр замын зураг төслийн институт" ХХК, "Кью Эс Си" ХХК гэсэн 2 хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  


Тэгвэл ОХУ-аас худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авахдаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол ямар үр дагавар үүсэх вэ гэдэг нь анхаарал татна. 


Хэрэв ОХУ-аас хувьцаа худалдан авахдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Монголын Зэс корпораци болон ОХУ хооронд байгуулагдсан Эрдэнэтийн 49 хувийн Хувьцааг худалдах, худалдан авах гэрээ нь хууль бус болно. Монголын Зэс Корпорацийн хийсэн Эрдэнэтийн 49 хувийн гэрээ нь хууль бус гэж тогтоогдсон бол Монгол Улсын Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар “хууль зөрчсөн” гэрээ нь “хүчин төгөлдөр бус” байна. Харин хүчин төгөлдөр бус гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж зааснаар авсан, өгснөө харилцан буцаах үүрэгтэй болно.


Иймээс Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг хууль бусаар худалдаж авсан бол хувьцаагаа буцааж ОХУ-д өгч, оронд нь худалдан авахдаа төлсөн 400 сая ам.долларыг Монголын Зэс корпораци буцааж авах үр дагавар үүсэх юм.


Холбоотой мэдээ