Нийслэлчүүд 2028 онд метрогооор зорчино
Улс ТөрЗасгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болж, Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг 2024-2027 онд багтаан барьж байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.
Нийслэл Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)-ийг барьж байгуулах төслийн урьдчилсан тооцоо, эх үүсвэрийн талаар судалж, шийдвэрлүүлэх саналыг 2023 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгов.
Тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөл боловсруулахад шаардлагатай зардлыг нийслэлийн 2024 оны төсөвт тусгах юм байна.