Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичиж, өчигдрөөс өлсгөлөн зарлажээ
НийгэмZarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичиж, өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээжээ.
Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод ес хонож байна. Маш хэцүү, амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир олдох байх. Хийсэн хэрэг үгүй учир гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа. Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй. Намайг сайн шалга. Шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй, ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүсч байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг. Сонин, хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчдийн яллах тогтоол хатуу хэлэхэд “онигоо” муухан бичсэн зохион бичлэг. Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ, цэг, таслал бүр “илт худал мэдээллийг” агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хоёрын хоёр охинооо Боловсролын зээлийн сангийн зээлээр сургасан нь үнэн. Аравдугаар Богдын эмээ зээлтэй байсан. Сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж төрийн түшээдийн өмнө бөхийдөг нь үнэн.
Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна. Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна.
Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй.
“Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсч өгнө үү.
Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг
2023.12.13
Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичиж, өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээжээ.