МАЛЧДААС ХУДАЛДАН АВЧ БУЙ ХОНИНЫ МАХЫГ ХАДГАЛАХ АГУУЛАХЫН НӨӨЦ 120 МЯНГАН ТОНН БАЙНА

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-12 03:41:07


Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотойгоор мах бэлтгэн экспортлогч аж ахуй нэгжүүд орон нутагт малчдын гараас хонь худалдан авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.


Тиймээс малчдаас худалдан авч бэлтгэсэн малын махыг хадгалах агуулахын нөөц, бэлэн байдлын асуудал хөндөгдөнө. Улсын хэмжээнд хөргөх агуулах 112.5 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тонны хүчин чадалтай байна. Хөргөх агуулахын хүчин чадал нийслэлд 68 мянга гаруй бол Дахан-Уул аймагт 7 мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймгуудад тус тус 4 мянга орчим байгаа юм.



Малчдаас худалдан авсан хонийг үйлдвэрт халал аргаар бэлтгэн цаг тухайд нь экспортлох юм. Тиймээс малчид орон нутаг дахь онцгой байдлыг газар, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар болон мал худалдан авч буй махны үйлдвэрүүдтэй холбогдон хонио шууд арилжаалах боломжтой.
Холбоотой мэдээ