"GANGWON 2024" ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН IV ОЛИМПЫН НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙХЭД ДӨРВӨН ХОНОГ ҮЛДЛЭЭ
Нийгэм"Alpensia" цанын баазад бэлтгэлээ хийж байсан Монголын гүйлтийн цанын баг өнөөдөр тамирчдын тосгон болох Gangneung village-д байрлаж эхлэв. Далайн эргийн болон Олимпын хот болох Каннинд 80 орны 1900 тамирчин, албанынхан цуглараад байна. 15-18 насны дэлхийн залуучууд долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулахад 4 хоног үлдлээ. Монголын багийн тэмцээн уралдаан ирэх Бямба гаригт биатлоноор эхлэх ба "Alpensia" биатлоны талбайд хувийн уралдаанаар олимпын медальтнууд тодорч эхэлнэ.
Олимпыг дэмжигч Onlinetvmn.com
Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот)
2024.01.15