ШИНЭ АВТОБУС, ШИНЭ ЧИГЛЭЛ, ШИНЭ СТАНДАРТ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2024-01-16 05:50:42

Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл болгох  маршрутыг шинээр төлөвлөжээ. Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм байна. Тус зургаан уртын чиглэлийг холбосон найман тойрог чиглэлд 92 автобус, богино эргэлтийн 40 чиглэлд 494 автобус үйлчилгээнд явна.  Автобусны шинэ маршрут 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Ингэснээр нийтийн тээврийн стандарт, чанар, хүртээмж нэмэгдэж, хэт хүлээлт багасна гэж мэргэжлийнхэн тооцоолжээ. 

 

 

 

Холбоотой мэдээ