GANGWON 2024: БИАТЛОНЫ АВАРГУУД МАРГААШ ТОДОРЧ ЭХЭЛНЭ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-19 04:47:43

Ази тивд анх удаа болж буй "GANGWON 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадмын нээлт өнөөдөр "Gangneung oval"-д болох ба маргаашаас эхлэн 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулна.
"Gangwon 2024" олимпын наадмын биатлоны тэмцээн маргааш эмэгтэй 10 км, эрэгтэй 12.5 км зайн уралдаанаар эхэлнэ. "Alpensia" биатлоны талбайд эхлэх тэмцээн 11:00 цагаас эмэгтэй, 14:00 цагаас эрэгтэй уралдаанаар явагдах юм.
Монголын биатлоны холбооны өсвөр, залуучуудын шигшээ баг Европ тивээс БНСУ-д хоер хоногийн өмнө ирж, олимпын тосгонд байрлаж эхэлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд олимп, дэлхийн аварга А.Поповыг эгнээндээ багтаасан буудлагын баг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчинтай залуучуудын олимпод ирээд байна.
"Ганвон 2024" олимпын багийн дасгалжуулагчаар буудлагын спортын ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ, гүйлт хариуцсан дасгалжуулагчаар спортын мастер Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.
Олимпын багт Б. Сүхбат, Б.Тэмүүжин, Т.Амарсанаа, Х.Эрдэнэтунгалаг, О.Оюуцолмон, Д.Нямсүрэн нар багтсан ба Пёнчан хотын "Alpensia" биатлоны талбайд өнөөдөр 2 дахь бэлтгэлээ хийлээ.
Монголын багийн тэмцээн уралдаан нэгдүгээр сарын 20-д биатлоны хувийн уралдаанаар эхлэх бол хоёрдугаар сарын 1-д гүйлтийн цанын холын зайн уралдаанаар өндөрлөнө. Биатлон болон гүйлтийн цанын тэмцээн Пёнчан хотын Хэнгэ дэх "Alpensia" олимпын биатлоны талбайд болох ба хуваарыг http://onlinetvmn.com/r/260743 эндээс аваарай. Onlinetvmn.com сайтын Олимпын тусгай сурвалжлагч олимпын тосгоноос мэдээлж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН (БНСУ, Каннин хот, Gangneung village)
Холбоотой мэдээ