"КАНВОН 2024" МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Фото
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2024-01-19 15:43:47
Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй "Канвон 2024" залуучуудын олимпын наадмын бамбар тун удахгүй асахад бэлэн болж, тив тивийн шилдэг залуу тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаад байна.
Энэхүү 4 дэх удаагийн Олимпын наадамд Монголын баг тамирчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар Багийн ахлагч Б.Батцэцэгийн удирдлага дор оролцож байгаа бол ОУОХ-ны Хүндэт гишүүн Ш.Магван, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нар ОУОХ-ны урилгаар, Монголын цана болон биатлоны холбооны удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл баг тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирээд байна.
Өнөөдрийн байдлаар 74 орны 1950 тамирчин, дасгалжуулагчид Канвон болон Жёонсон мужийн Тамирчдын хотхонд байрлаад байгаа талаар Зохион байгуулах хорооноос мэдээллээ.
"Канвон 2024" Залуучуудын IV өвлийн олимпын наадамын мэдээллийн ивээн тэтгэгч "Эрдэнэс Оюутолгой" ХХК.